Тээшнээс цацрагийн бохирдол илэрлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Тээшнээс цацрагийн бохирдол илэрлээ

Япон улсын зарим цөмийн эрчим хүчний станц дээр болж байгаа осол, нөхцөл байдалтай холбогдуулан Цөмийн энергийн газраас байгалийн цацрагийн төвшин, цацрагийн бохирдлыг хянах, хэмжих ажлыг улсын хэмжээнд Улаанбаатар хот, 21 аймаг, хилийн боомтууд дээр тогтмол хийж гүйцэтгэж байна.

Энэ ажлын хүрээнд Япон улсаас ирж байгаа зорчигч, ачаа тээшийг онцгойлон шалган цацрагийн хэмжилт шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд 2011 оны урьд шөнө 00:10 цагт Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан олон улсын буудалд ирсэн 4 зорчигчийн тээш, гар цүнхний зарим эд зүйлсээс зохиомол цацраг идэвхт изотопын бага хэмжээний бохирдол илэрсэн байна.

ЦЭГ-ын Цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагч, мэргэжилтнүүд, МХЕГ-ын Буянт-Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч нар хамтран холбогдох хэмжилт, шалгалтыг гүйцэтгэсэн бөгөөд бохирдол илэрсэн эд зүйлсийг журмын дагуу тусгай байранд хадгалж, битүүмжлэв гэж Цөмийн энергийн газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж