Инженерүүд чуулж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Инженерүүд чуулж байна

Монголын инженерүүдийн улсын анхдугаар чуулган өнөөдөр болж байна.  Чуулганаар Монголын хөгжлийн тулгамдсан асуудал, төр хувийн хэвшлийнхний оролцооны талаар хэлэлцэх гэнэ. Уул уурхайн салбар түлхүү хөгжиж буй энэ үед туршлага, мэдлэгтэй ахмад инженерүүдээ ашиглах хэрэгтэй байгааг тэд сануулж байна. Энэхүү чуулганы үеэр монгол инженерийн шилдэг шийдэлтэй бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.
Уг үзэсгэлэнд ШУТИС, МУИС, УБТЗ-ын Төв засварын газар, "Цахилгаан тээвэр" ХК, "Мон химо" ХХК, "Вуудмэн" ХХК, "Фено хийц" ХХК, Ой модны сургалт судлалын хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Арьс ширэн эдлэл үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг 24 байгууллага оролцож инженерийн шилдэг шийдэл бүхий 60 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлж байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж