Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ сарын 15-ны байдлаар 1339.8 сая ам.доллар, үүнээс экспорт 539.4 сая ам.доллар, импорт 800.4 сая ам.долларт хүрч, гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 570.0 сая ам.доллараар буюу 74.1 хувиар, үүний дотор экспорт 177.1 сая ам.доллараар буюу 48.9 хувиар, импорт 392.9 сая ам.доллараар буюу 96.4 хувиар тус тус өссөн байна. Гэхдээ гадаад худалдааны тэнцэл 261.0 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеийнхээс 215.8 сая ам.доллар буюу 5.8 дахин өссөн байна. Нийт экспортод зэсийн баяжмал 35.1 хувь, нүүрс 25.7 хувь, төмрийн хүдэр 11.3 хувь, цайрын хүдэр, баяжмал 6.6 хувь, боловсруулаагүй нефть 6.4 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.5 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 1.9 хувь, молибдений хүдэр ба баяжмал 1.5 хувь, үлдсэн 8.7 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн тус тус эзэлж байна.
Суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеийнхээс биет хэмжээ 3780 ширхэг, үнийн дүн 43.4 сая ам.доллар ачааны машины биет хэмжээ 2770 ширхэг, үнийн дүн 65.6 сая ам.доллараар тус тус өсч, харин гурилын импортын биет хэмжээ 8.6 мянган тонн, үнийн дүн 9.0 мянган.ам.доллар, автобензиний импорт биет хэмжээ 9.7 мянган тонн, үнийн дүн нь 2.9 сая ам.доллар цагаан будааны биет хэмжээ 2.3 мянган тонн, үнийн дүн 0.8 сая ам.доллараар өсчээ.

Ж.ГЭГЭЭ