Эрдэм шинжилгээний бага хурал болов

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Эрдэм шинжилгээний бага хурал болов

Монгол Улсад Үндэсний зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг Сэлэнгэ аймагт өргөн тэмдэглэж байна. Энэ ажлын хүрээнд “Монгол Улсын зэвсэгт хүчин-Сэлэнгэчүүд” нэртэй эрдэм шинжилгээний  бага  хурал Ардын дуу, бүжгийн “Сэлэнгийн долгио”  чуулгын байранд  боллоо. Бага хуралд манай улсын нэр төртэй 10 гаруй эрдэмтэн доктор, профессорууд урилгаар оролцож, илтгэл тавив. Доктор,профессор, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Х.Хишигтийн тавьсан “Хиагтыг чөлөөлөх тулааны стратегийн зорилт”, доктор, профессор, Улс төрийн хэлмэгдэгсдийн судалгааны төвийн захирал Ч.Дашдаваагийн “Жанжин Сүхбаатарын хөшөө, түүний үнэн түүх”, доктор, профессор, Батлан хамгаалахын ЭШХ-ийн тэргүүлэх ажилтан Х.Шагдарын тавьсан “Зэлтэрийн гацаа” зэрэг илтгэлүүд нь сонсогчдын анхаарлыг татлаа. Мөн хуралд  жанжин  Лаварын Дэмбэрэлийн хүү Д.Элькс оролцож, “Миний аав Лаварын Дэмбэрэл” гэсэн сонирхолтой дурсамж, түүх өгүүлж, сонсогчдын  дунд чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Р.Бумдарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж