
Жүжигчдийн бүрэлдэхүүнд МУАЖ Н.Сувд, МУГЖ Г.Мягмарнаран,С.Дамдин, С.Сарантуяа,Б.Жаргалсайхан, У.Уранчимэг, Г.Урнаа, СТА Б.Эрдэнэцэцэг, Б.Нармандах, Д.Ганцэцэг нарын 20 гаруй уран бүтээлчид багтаж, гурав хоног урлагаар цангасан үзэгчдээ ханатал ундааллаа. Энэ үеэр “Бардам туулай”, “Хунгийн дуу”, “Надаар тоглосон хайр”, “Шөнө амталсан нулимс”, “Ээж ээ”, “Эхнэрээ зээлээч” зэрэг зургаан жүжиг тоглосон нь бусад аймгуудад тоглодгоос олон жүжиг байсан бөгөөд үзэгчид ч дүүрэн байлаа.
Р.Бумдарь