У.Чавес: Сөрөг хүчин ялбал иргэний дайн гарна

Хуучирсан мэдээ: 2012.02.20-нд нийтлэгдсэн

У.Чавес: Сөрөг хүчин ялбал иргэний дайн гарна

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин ялбал тус оронд хүчирхийлэл гаарч иргэний дайн гарахад хүрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн Agence France-Presse мэдээлжээ.

Хэрвээ Чавес энэ сонгуульд ялбал улс орон эдийн засгаа хөгжүүлэн тодорхой алхамууд хийхээр төлөвлөж байгаагаа, ардчилалын үнэт зүйлсийг хамгаалахын төлөө зүтгэх болно гэдгээ ойр дотныхондоо ярьжээ.Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгууль 2012 оны аравдугаар сарын 7-нд болно. Сөрөг хүчний нэгдсэн намаас нэр дэвшигч Миранда мужийн захирагч Энрике Каприлес (Henrique Capriles) зүүний төвийг сахисан үзэлтэй. Тэрбээр хэрвээ энэ  сонгуульд ялсан нөхцөлд хувийн секторыг хөгжүүлж, эдийн засагт хувийн хөрөнгө оруулалт хийснээр иргэдийн амжиргааны төвшинг нэмэгдүүлнэ хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа юм. Каприлес сөрөг хүчний праймеризээр санал өгсөн гурван сая хүний 60 гаруй хувийн санал аван Чавестай өрсөлдөхөөр болжээ. Венесуэлийн ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаатайгаар сонгодог.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж