Уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Уран бүтээлчдийн бүтээлээр үзэсгэлэн гаргалаа

Хүүхэд
багачуудыг Дархан хотынхоо яруу найрагч, зохиолчдын уран б
үтээлтэй
танилцуулах, х
үүхдийг номтой нөхөрлүүлэх, үгийн урлагаар
дамжуулж сурагчдын х
өгжил төлөвшилд нөлөөлөх зорилготойгоор 
“Мана
й хотын яруу
найрагчид
өдөрлөг”-ийг зохион явуулж байна. Энэ хүрээнд Дархан
хотын яруу найрагч, зохиолчдын туурвисан б
үтээлийн үзэсгэлэнг
аймгийн т
өв номын санд нээжээ. Төрөлх хотынхоо
50 жилийн ойд зориулан энэ хотод амьдарч, уран б
үтээлээрээ
олны оюуныг
мялааж байдаг
зохиолчдын б
үтээлийг дэлгэн тавьсан байлаа.

Утга зохиолын төлөө шагналт
Монголын зохиолчдын эвлэлийн салбар з
өвлөл 20 гаруй
гиш
үүнтэй. Өнөөдрийн байдлаар аймгийн төв номын санд
гэхэд 300 гаруй т
өрлийн Дарханы зохиолчдын бүтээл
уншигчдын х
үртээл болж байна. Хүүхдүүд Дарханы
зохиолчдын б
үтээлтэй танилцахаас гадна, тэдний бүтээлийг уйгаржин монгол бичгээр бичин, тухайн зохиолоос төрсөн сэтгэгдлээ
цаасан дээр уран зургаар илэрхийлж, яруу найргийн зохиолоос уран яруу уншиж
өрсөлдөх гэнэ. Өдөрлөгийн хүрээнд
сурагчид яруу найрагч, зохиолчидтой уран б
үтээлийн уулзалтыг ч хийжээ.  Ерөнхий боловсролын
сургуулийн уран зохиолын хичээлийн агуулгад ч дэлхийн сонгодог зохиолоос эхлээд
тухайн орон нутгийнхаа зохиолчдын б
үтээлтэй танилцах
багтсан байдаг болохоор х
үүхдүүд энэ өдөрлөгийн үйл ажиллагаануудад идэвхитэй оролцож байна.

М.Дэлгэржаргал

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж