Латви орос хэлийг албан ёсны болгохыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.02.19-нд нийтлэгдсэн

Латви орос хэлийг албан ёсны болгохыг эсэргүүцэв

Латвичууд орос хэлийг албан ёсны хоёр дахь хэл болгох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж байна. Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнээс гарснаас хойш хорин жилийн дараа явуулж буй энэ санал асуулгыг латвичууд эсэргүүцсэн боловч орос хэлтэй лүатвичууд  сонгогчдоос 10 хувийн санал цуглуулж, санал хураалтыг дахин явуулах болсон аж. Зөвлөлт засаг задран унасны дараа Латвид иргэншлийн харьяалалгүй үлдсэн 300 гаруй мянган хүн сонгуульд санал өгч, Төрийн байгууллагад ажиллах эрх олж авахын тулд санал хураалтыг зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа юм. Латвийн Ерөнхийлөгч Андрис Берзинс санхүүгийн хямралаас дөнгөж босч буй энэ улсад ийм санал асуулга явуулах нь ямар ч хэрэггүй гэж үзжээ. Тэрбээр “Угсаатны бүлгүүдийн хэлний сургалтад  зориулж Засгийн газар багагүй мөнгө зарцуулдаг. Тиймээс манайд албан ёсны хоёр дахь хэл хэрэггүй” гэсэн байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж