Барак Обама 29 сая ам.доллар цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Барак Обама 29 сая ам.доллар цуглуулжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама сонгуулийн кампанит ажилд зарцуулахаар өнгөрсөн нэгдүгээр сард 29 сая ам.доллар цуглуулсан гэнэ. Ардчилсан намаас нэрээ дэвшүүлсэн Барак Обама “Victory Fund”  болон хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр уг санг байгуулсан талаар түүний сонгуулийн кампанит ажлын Twitter хуудсаар мэдээлсэн аж. Сонгуулийн кампанит ажлын зөвхөн нэг сарын хөрөнгийн сангийн мэдүүлгээс харахад Барак Обама сонгуулийн кампанит ажилд нийт 250 сая ам.доллар зарцуулна гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдрөөс эхлэн Холбооны сонгуулийн хороонд өнгөрсөн нэгдүгээр сарын сангийн бүрдүүлэлтийн талаар мэдүүлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхийлөгч Барак Обама Калифорни, Вашингтон зэрэг мужид гурван өдөр сонгуулийн кампанит ажлын хүрээнд айлчлахдаа найман сая ам.долларын хандив цуглуулсан гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж