
Испанийн 25 хотод атомын станцуудын үйл ажиллагаанд хяналт тавих, зарим станцуудыг бүрмөсөн хаах шаардлага тавьж, ногоонтны хөдөлгөөн эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж эхэлсэн байна.
Испанийн хамгийн анхны атомын станц Гарокагийн ажиллах хугацааг 2013 хүртэл сунгах шийдвэрийг засгийн газраас гаргасныг эсэргүүцэж байгаа ажээ. Атомын энэ станцийг 1971 онд ашиглалтад оруулснаас хойш тасралгүй ажиллаж байгаа ажээ.
Испан улсад атомын 6 станц, цөмийн 8 реактор ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг
Бэлтгэсэн Д.Пунцаг