Грекийн “Олимп” музейг тоножээ

Хуучирсан мэдээ: 2012.02.18-нд нийтлэгдсэн

Грекийн “Олимп” музейг тоножээ

Олимпийн наадмын өлгий болсон “Олимп” түүхэн музейг дээрэмчид юу ч үгүй тоносон тухай Грекийн албаны хүмүүс мэдээлжээ. Өчигдөр дээрэмчид музейн хамгаалагчийг хүлж, амыг нь боогоод эртний үнэт ховор эдлэлүүдийг хамж одсон гэнэ. Грек дэх Олимпийн археологийн музейн дэргэд байдаг Олимпийн наадмын түүх дурсгалын музейгээс хоёр дээрэмчин 65-68 ширхэг алт, гуулин эдлэлийг тоносон аж. Дээрх дээрмийн хэргийн дараа тус улсын Соёлын сайд ажлаасаа огцорсон байна.

Он гарснаас хойш Грект ийм том хэмжээний дээрэм тонуулын хэрэг хоёр дахь удаагаа гарч байгаа аж. Өнгөрсөн нэгдүгээр сард Афины Үндэсний галлерейгаас Пабло Пикассо, Пит Мондриан зэрэг зураачдын алдартай уран зургууд алга болсон юм. Харин энэ удаад ийнхүү гэгээн цагаан өдөр музейг дээрэмдсэн нь анхны тохиолдол аж.

Сонирхуулахад, музейн байрлаж буй эртний олимпийн өлгий болсон газарт “Лондон-2012” олимпийн галт бамбарыг асаах ёслол болох юм.  Олимпийн хамгийн анхны наадмыг МЭӨ 774 онд эртний Грекийн энэ газарт Зевес бурханд зориулан зохиож байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж