Чех улсын график зураачийн үзэсгэлэнг нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Чех улсын график зураачийн үзэсгэлэнг нээлээ

Бүгд Найрамдах Чех улс болон Монгол улсын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Харин өнөөдөр Дархан хотод Чех улсын шилдэг график зураачдын нэг Карел Демелийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Анхнаасаа чөлөөт болон хавсарга маягаар уран бүтээлээ туурвиж ирсэн тэрээр урлагийн бүхий л салбарт дуртай нэгэн гэнэ. 1975 онд “Борковски Галлерей”-д анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бол түүний бүтээлүүдийг энэ удаад Дарханчууд үзэж сонирхох боломжтой болж байна.
Түүний бүтээлүүд бүхэлдээ суурь реалист чиглэлийнх бөгөөд сэтгэлгээний зурагнууд их байгааг зураач, урчууд хэлж байна. Манай галерейд тэр бүр гадаад орны уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгддэггүй болохоор зураачдын хувьд Карел Демелийн бүтээлийг ихэд сонирхож байлаа.
Нийтдээ Чехийн уран бүтээлчийн 33 бүтээл, зураач урчуудын “Тэнгэр өөд” холбооны уран зургийн галерейд тавигджээ.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж