Уго Чавес цөмийн хөтөлбөрөөс татгалзав

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Уго Чавес цөмийн хөтөлбөрөөс татгалзав

Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Япон улсад  эмгэнэлт үйл явдал болж буйд гүн эмгэнэлээ илэрхийлээд азийн энэ оронд цөмийн эрчим хүчний станцад осол гарсантай холбогдуулан Венесуэл улсад хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан  атомын эрчим хүчийг ашиглах бүх хөтөлбөрийг тодорхой бус хугацаагаар цуцлах шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн байна.

Венесуэлийн удирдагч цацраг идэвхт бодис Япон төдийгүй хөрш зэргэлдээ орших Хятад оронд аюул занал авчирч болзошгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Уго Чавес  “Япон улс техникийн дэвшлийн хувьд үнэхээрийн өндөр түвшинд хүрсэн байгаа хэдий боловч сүүлийн үед болж буй үйл явдал атомын эрчим хүч ашиглах нь дэлхий нийтэд аюул, ноцтой байдал учруулж болзошгүй болоод байгааг анхаарч, дүгнэлт хийхэд хүргээд байна” гэж онцлон дурдсан байна. “Бид арай бага хохирол, аюул учраасай, Японы ард түмэн, түүний хөрш орнуудын ард иргэд том хэмжээний хохирол бүү амсаасай гэж  бурхнаас гуйхаас өөр арга алга” гэж хэлжээ.

Чавес өнгөрөгч онд ОХУ-тай атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр байгуулсан тухай дурдсан байна. Венесуэл улс ОХУ-ын хамтын ажиллагаа, оролцоотойгоор атомын станц барьж байгуулахаар төлөвлөж байсан байна.

Ерөнхийлөгч Уго Чавес Япон улсад болж буй эмнгэнэлт явдалтай холбогдуулан газрын тосны хэрэглээ ойрын болон алс хэтэд ач холбогдлоо алдахгүй байх болно гэж онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: AP Associated Press
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж