Кеннедийн хувийн баримтуудыг нийтлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Кеннедийн хувийн баримтуудыг нийтлэв

АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннедийн эхнэр Жаклин Кеннедийн хувийн баримт бичгээс нийтлэн ил гаргажээ. Тэнд тэргүүн хатагтай агсан Цагаан ордныг шинэчлэн засварлахад оролцсон тухай өгүүлсэн байлаа.

Цагаан ордны засварын дараа Жаклин Кеннедийн ордноор хийсэн танилцуулах аян телевизээр гарсны 50 жилийн ойтой холбогдуулан Жон Кеннедийн номын сангаас эдгээр баримтуудыг нийтийн хүртээл болгожээ. Ерөнхийлөгчийн өргөөнөөс хийсэн телевизийн анхны сурвалжлага нь тэр болсон ба 1962 оны хоёрдугаар сарын 14-нд түүнийг 80 сая хүн телевизээр харжээ. Тэргүүн хатагтайн санааг уг байранд түүхэн чухал зүйл ховор байсан нь зовоосон учраас Жаклин Цагаан ордныг сэргээн засуулахаар шийдээд тэр ажилд идэвхтэй оролцсон юм.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж