МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл Төрийн ордны “А” танхимд хуралдаж
байна. Уг хуралдаанаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын асуудал хөндөгдөж байна
гэх мэдээлэл байна.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга байсан Ж.Баянмөнхийг
өнгөрсөн нэгдүгээр сард Авлигатай тэмцэх газрын удирдлагууд ажил дээр нь
баривчлан саатуулж улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа
Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Гэхдээ эрүүл мэнд нь муудсанаас
саяхан нэгдсэн гуравдугаар эмнэлэгт эмчлүүлэх болсон. Зарим мэдээллээр бол
Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх нь албан тушаалаас чөлөөлөгдөх
өргөдлөө гаргаж Ерөнхий сайдад хүргүүлсэн тул орных нь хүнийг томилох асуудал
яригдаж буй гэх. Мөн энэ удаагийн хуралдаанаар МАН нь Гадаад харилцааны
даргадаа хэнийг томилох вэ гэдэг асуудлыг хэлэлцэж буй аж. Энэ албыг залгуулж
байсан Г.Тэнгэр нь Гадаад харилцааны дэд сайдаар томилогдсон тул орных нь
хүнийг томилох шаардлага үүсээд буй юм. Үүнд “Мөнхийн үсэг” компанийн захирал Б.Батцэцэгийг
томилох магадлал хамгийн өндөр байгаа юм байна. 

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж