Усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Усан хангамжийг сайжруулах төсөл хэрэгжиж дууслаа

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Дархан хотын усан хангамжийг сайжруулах төсөл” хоёр улсын засгийн газрын гурван удаагийн санамж бичиг, хоёр удаагийн гэрээ, хэлцэлээр шийдвэрлэгдсэн бөгөөд 2009 оны 10 сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Нийтдээ 14,5 тэрбум төгрөгний хөрөнгөөр энэхүү төслийг гүйцэтгэжээ. Төслийн хүрээнд цэвэр усны нэг болон хоёрдугаар станцуудад шинэчлэлт, сэргээн засварлалтын ажил хийгдсэн байна. Мөн гэр хороололд усан хангамжийн систем барих ажил хийгдэв. Төсөл хэрэгжсэнээрээ Дархан хотын цэвэр усны байгууламж, хоолойн 75 хувийг бүрэн шинэчлэн, ашиглалтанд оруулаад байна. Мөн 5,6 дугаар багийн нутаг дэвсгэрт нийтдээ 12 худаг шинээр ашиглалтанд оруулжээ. Өмнө нь зөөврийн худгаас эсвэл хэтэрхий холоос ундныхаа усыг залгуулдаг байсан бол одоо ойр хавийн айлууд найдвартай цэвэр усаар бүрэн хангагдаж чадахаар болсон байна.

М.Дэлгэржаргал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж