Японд 100 гаруй хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Японд 100 гаруй хүн амиа алджээ

Японд урьд хожид үзэгдээгүй их цас унаснаас 100 гаруй хүн амиа алджээ. Тус улсын Гал түймэр, гамшгийн менежментийн агентлагийн мэдээлснээр 103 хүн цас, зам тээвэртэй холбоотой ослоор нас барсан гэнэ. Тэдний 67 нь ахимаг, өндөр настай хүмүүс байжээ. Цас их унасан нь зам тээврийн үйлчилгээнд ихээхэн саад учруулж байгаа бөгөөд замын цас цэвэрлэж байгаад цасан хунгарт унаж амиа алдсан хүмүүс олон байгаа гэнэ. Хэдэн долоо хоногийн өмнө өндөр настай нэгэн эмэгтэй цас цэвэрлэж байгаад дээврийн цасанд даруулсан байхыг хөрш нь олж, амийг нь аварсан тохиолдол гарсан билээ. Японы уулархаг газруудаар олон жилийн дунджаас хоёр дахин их цас орсон байна. Цаг уурын шинжээчдийн хэлж буйгаар цаг агаарын энэ ноцтой үзэгдэл ойрын үед арилахгүй аж. Албаны хүмүүс иргэдийг зам тээврийн осол аюулаас болгоомжлохыг  анхааруулж байгаа гэнэ.

Гэрэл зургийн ЭНД дарж үзнэ үү.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж