Ассамблей өчигдөр Сирийн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцруулж, хүчирхийллийг
зогсоох Араб лигийн саналыг хэлэлцжээ.
Уг асуудлаар санал хураалт явуулахад 137
орны төлөөлөгч Сирид гал зогсоохыг зөвшөөрсөн бол 12 нь эсэргүүцэж, 17 нь
түдгэлзсэн байна.
Санал хураалтын дараа “Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей
иргэдэд дэлхий нийт Сирийн ард иргэдтэй хамт гэдгийг баталлаа.
Ерөнхийлөгч
Башар Аль-Ассад энэ орныг ганцаардуулахыг хичээж буй боловч Сирид ардчилал бий
болгохыг олон улс дэмжиж, нэгдэж байна.
Сирид өрнөж буй хүчирхийллийг зогсоож,
дарангуйллын дэглэмийг өөрчлөх ёстой” гэж НҮБ-д суугаа АНУ-ын суурин төлөөлөгч
Сюзан Райс мэдэгджээ.
Сирийн асуудлаар санал нэгдсэн Францын Гадаад хэргийн
сайд Ален Жюппе “Сирийн ард иргэдийг
зовлон зүдгүүрээс салгахад Франц эхний алхамаа хийлээ.
Холбоотнуудын хамт бид
шийдвэрээ бүрэн хэрэгжүүлэх боломжтой бүх арга хэмжээг авна” гэж мэдэгдсэн
байна.
ОХУ, Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саналд хориг тавьж, Сирид
хүчирхийллийг зогсоож, Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцруулахыг эсэргүүцсэний
дараа Ерөнхий Ассамблей дээрх санал хураалтыг явуулсан юм.
Санал хураалтыг ОХУ,
Хятад мөн л эсэргүүцсэн аж. НҮБ дахь Сирийн суурин төлөөлөгч гал зогсоох тухай
Араб лигийн саналыг хамгийн их эсэргүүцсэн нь бөгөөд “улс төрийн далд явуулгатай,
ёс зүйгүй” гэж буруутгасан аж.
Тэрбээр мөн чуулганд мэдэгдэл хийж “Хэрэв
асуудлыг энэ маягаар шийдвэл НҮБ удахгүй сүйрнэ. Эхлээд ёс зүйгээ алдаж,
удахгүй бүхлээрээ нурна” гэжээ. Сирид өрнөж буй иргэний дайны галыг нэн даруй
зогсоож, хүчирхийллийн голомт болсон Хомс хотоос хүүхэд, эмэгтэйчүүдийг гаргах
боломж бий эсэхийг асуухад тэрбээр “Гал зогсоох оо? Сирид ямар ч иргэний дайн,
зэвсэгт мөргөлдөөн өрнөөгүй
Одоогоос бараг жилийн өмнө Сирид Ерөнхийлөгчийг
огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, цэргийнхэн энгийн иргэд рүү гал
нээсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлэхэд Башар Аль-Ассад
зэвсэгт этгээдүүдийн эсрэг авсан арга хэмжээ гэж тайлбарлаж байсан юм. Гэвч эрх
баригчдын эсрэг босогчдыг дарах нэрийдлээр энгийн иргэд рүү гал нээж, аллага,
хүчирхийлэл өдөөж эхэлсэн билээ.
Ерөнхий Ассамблей Сирийн асуудлаар санал
хураалт явуулсны дараа Францын Гадаад хэргийн сайд Ален Жюппе Аюулгүйн
зөвлөлийн гишүүн орон ОХУ-тай зөвшилцөлд хүрэхээр хэлэлцэх болно гэж мэдэгдсэн
байна.
Башар Аль-Ассадын дэглэмийг НҮБ-ын хоригоор буулгаж авахад ОХУ-ын санал
маш чухал үүрэгтэй аж. Зөвлөлт засгийн үеэс Сиритэй худалдааны түншийн
харилцаатай ОХУ Башар Аль-Ассадыг огцруулж, дэглэмийг өөрчлөхийн эсрэг хатуу
зогсч байгаа юм.
“Хэрэв гал зогсооход бүх асуудал байгаа бол боломж бий” гэж
мэдэгдсэн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Дамаскад айлчилж Сирийн эрх
баригчидтай уулзсан юм.
Хятад ч мөн Сирид өрнөж буй улс төрийн хямралыг
зогсооход туслах зорилгоор тусгай төлөөлөгчөө тус улс руу илгээх болсноо
өчигдөр мэдэгдсэн байна. Хятадын гадаад
хэргийн дэд сайд Зэй Жун Сирид хоёр өдрийн айчлал хийхээр өнөөдөр тус улсыг
зорьсон аж.
Сирид өнгөрсөн мягмар гаригт л гэхэд 70 гаруй хүн амиа алдсан
бөгөөд тэдний дунд хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд ч байсан тухай мэдээ иржээ.
Сирийн эрх баригчдын турхирсан цэргүүд болон босогчдын хоорондох мөргөлдөөн
иргэний дайн болон хувирч, бөмбөгдөлтийн чимээ, буун дуу тасрахаа больсон аж.
Хүчирхийлэл, мөргөлдөөний голомт болсон Хомс хотод энгийн иргэд мэргэн буучдын
хараанд өртөхөөс эмээн, амиа алдсан гэр бүлийнхээ гишүүдийн цогцсыг шөнө дөлөөр
оршуулж байгаа гэнэ.
Н.Энх