Дархан-Уул аймагт байрладаг Зэвсэгт хүчний 330-р анги, өөрийн ангийн үйл ажиллагаа болон Монголын зэвсэгт хүчний бодлого үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулжээ.
Зэвсэгт хүчнийг орон нутагт сурталчлах өдөрлөгийг олон хүмүүс ирж сонирхож байлаа. Нэгэн цагт ардын армийн байлдагч, ахлагч, офицер явсан ахмадуудаас эхлээд дунд сургуулийн сурагчид ч сэтгэл бахдан тэдний үзүүлэх тоглолтыг хүлээн авч байв. Тус ангиас цуваа хөдөлгөж, Залуучууд театрын өмнөх Найрамдал талбайд бөмбөрийн үзүүлбэр, жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтыг мөн энэ үеэр сонирхуулсан юм. Өдөр тутамд хэрэглэдэг зэвсэг, техник хэрэгслийнхээ талаар олон нийтэд танилцуулсан байна.

М.Дэлгэржаргал