Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр галын дөрөв, зөрчлийн таван дуудлага иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VII хороо, Улаанхуарангийн нэгдүгээр гудамжинд мансардтай байшин шатаж байсныг Аврах, гал унтраах 63 дугаар ангийн тасгийн гал сөнөөгчид ажиллаж унтраасан байна. Уг галд 40 настай, эрэгтэй Э-ийн нүүрний хэсэг түлэгдэж, дөрвөн настай М угаартсан тул Түлэнхийн төв рүү хүргэжээ.
Мөн Чингэлтэй дүүрэгт орших Дэнжийн мянгын 53 дугаар байр шатаж байсаныг Аврах, гал унтраах аравдугаар ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж унтраасан байна.
Түүнчлэн Чингэлтэй дүүргийн XVII хороо, Баянхайрханы долдугаар гудамжинд айл шатаж байна гэсэн мэдээллийн мөрөөр Аврах, гал унтраах 34 дүгээр ангийнхан очиж галыг унтраан 10 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалжээ.
Д.Жаргалсүрэн