“Moody’s олон улсын банкуудын зэрэглэлийг шалгаж байна”

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

“Moody’s олон улсын банкуудын зэрэглэлийг шалгаж байна”

Олон улсын рейтингийн Moody`s агентлаг Европын холбооны санхүүгийн 114 байгууллага болон дэлхийд томоохонд тооцогдох хөрөнгө оруулалтын 17 банкны зээлжих эрхийг бууруулахаар хэлэлцэж байна. Үүнд Италийн 24, Испанийн 21, Франц 10, Их Британийн 9, Австри, Данийн 8, Герман 7, Португали, Нидерландын 6, Шведийн 5, Словенийн 4, Швейцараас хоёр, Финлянд, Норвеги, Бельги болон Люксембургээс тус бүр нэг байгууллагыг шалгаж байгаа ажээ. Тус агентлаг нь Америкийн Bank of America, Citigroup, Goldman Sachs, JPMorgan Chase, Morgan Stanley, Германы Deutsche Bank, Commerzbank, Их Британийн HSBC, Royal Bank of Scotland, Францын BNP Paribas, Societe Generale, Credit Agricole, Нидерландын ING, Испанийн Santander, Италийн Unicredit зэрэг банкуудын зэрэглэлийг нь нэмэгдүүлэх болон бууруулах үүднээс ийнхүү нягтлан шалгаж байгаа юм. Moody`s агентлаг ийнхүү банкуудын зэрэглэлийг шалгах болсноо Евро бүсийн өрийн асуудал удааширсан, улс орнуудын зэрэглэл буурсантай холбон тайлбарлаж байна. Энэ долоо хоногт тус агентлаг Европын холбооны зургаан улсын зэрэглэлийг бууруулсан билээ. Тэгэхдээ Франц, Их Британи болон Австри улсын зэрэглэл буурахад ойрхон буйг сануулсан юм.

Э.Од

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж