Гондурасын шоронд 382 хоригдол амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Гондурасын шоронд 382 хоригдол амиа алджээ

Өчигдөр Гондурасын шорон түймэрт автсаны улмаас шатаж, угаартаж амиа алдсан хоригдлуудын тоо 382 болсон тухай шинэ мэдээ иржээ. Хохирогчдын цогцсыг шоронгоос зөөж гаргасны дараа шинжээчид тэдгээрийг хэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Гал юунаас гарсныг тогтоогоогүй ч Холбооны Засгийн газар нь хохирогчдын ар гэрийнхнээс хүлээцтэй байхыг хүсчээ. Гэвч хоригдлуудын ар гэрийнхний тэвчээр алдагдаж, хүүгээ, эцгээ, ахыгаа амьд эсэхийг мэдэхийг хүсч байгаа аж. Амиа алдагсдын тоо өмнө мэдээлж байснаас нэмэгдсэн ч бусад нь амьд гарсан, оргосон эсэх нь тодорхойгүй байгаа аж. Хэргийн газар ажилласан галын бригадын дарга гал түймэр хоригдлын матрассанд оч үсэрснээс болж гарсан байж болзошгүй гэж таамаглажээ. Гэрчүүдийн хэлж буйгаар хоригдлуудын нэг нь галын дуудлага өгсөн аж. Гал түймрийн үед шоронгийн хоригдлууд хаалга нээж өгөхгүй цаг алдсанаас хоригдлууд хаалгыг эвдэж гарсан гэж гэрчүүд мэдээлжээ. Гондурас танхай дээрмийн бүлэглэлийн эсрэг хууль баталсны дараа цагдаа нар гудамжинд таарсан болгоныг шахуу хорьдог болсноос шоронгийн ачаалал нэмэгдсэн аж. Хүний эрхийг хамгаалах байгууллагын шинжээчид Гондурасын шоронг хүний эрхийг зөрчсөн хамгийн хүнд нөхцөлтай газар гэж тодорхойлсон юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж