
Шилжилтийн үеийн хүнд нөхцөлд Японы ард түмэн Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж өнөөг хүртэл манай ард түмний дотны анд нөхөд болсоор ирснийг Архангайчууд бид сайн мэддэг юм.
“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн ардын мэргэн үгээр Японы ард түмэнд учирсан энэхүү зовлон бэрхшээл, гарз хохирлыг даван туулахад эд хөрөнгө, сэтгэл, итгэлийн дэм дэмжлэг үзүүлж туслахыг Архангай аймгийн нийт ард иргэддээ уриалж байна.
Та бид нэг дэлхийн, нэг тивийн үр сад билээ !