Мюрдок “The Sun”-ыг хаалгахгүй

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Мюрдок “The Sun”-ыг хаалгахгүй

Төрийн албан хаагчдад хээл хахууль өгч байсан нь тогтоогдсон “The Sun” сэтгүүлийн эрхлэгч, ахлах редактор нарыг өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлэн баривчилсан. Хамгийн олон уншигчтай, борлуулалтаар тэргүүлдэг мэдээллийн хэрэгслүүд эзэмшилд нь байдаг “News Corporation”-ы ерөнхийлөгч Рюперт Мюрдок Лондонд дээрх сэтгүүлтэй холбоотой асуудлыг зохицуулахаар очсон гэнэ. Мюрдок Их Британи дахь сонин сэтгүүлийн удирдлагуудтай уулзах бололтой. Тус корпорацийн эзэмшдэг 168 жилийн түүхтэй  “News of the World” сонин алдартнуудын утсыг хакердаж, хувийн амьдралынх нь тухай мэдээллийг олон нийтэд цацсан нь тогтоогдож, өнгөрсөн жил хамгийн сүүлчийн дугаараа гаргасан юм. Их Британийн сэтгүүлчдийн үндэсний холбоо хэвлэл мэдээллийн байгууллага эх сурвалжаа нууцлах үүрэгтэй гэсэн байр суурьтай байгаа бөгөөд “News Corporation”-ыг дээрх баривчилгааны эсрэг хуулийн дагуу тэмцэхийг уриалжээ. Тус корпорацийг үндэслэгч Рюперт Мюрдок “The Sun” –ыг хаалгахгүй гэж мэдэгдсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж