Аманда Нокс 4 саяын гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Аманда Нокс 4 саяын гэрээ байгуулав

Дотуур байрныхаа өрөөний охины амийг зэрлэгээр хөнөөсөн хэргээр шүүхийн хаалга татаж, шуугиан тарьж байсан Аманда Ноксын тухай ном бичихээр Харпер Коллинс хэвлэлийн компани дөрвөн сая ам.долларын гэрээ байгуулжээ. 2007 онд Италийн Перуга хотод англи оюутан Мередит Кершерийг хөнөөсөн хэрэгт нэг өрөөнд хамт амьдарч байсан Аманда Нокс түүний найз залуу хоёрыг сэжиглэн баривчилсан юм.  Хэргийн газраас олсон нотлох баримтаар  тэд охиныг хөнөөснийг нотолж, анхан шатны шүүхээс бүх насаар нь шоронд хорих ял оноосон авч, урт удаан үргэлжилсэн шүүх хурлын эцэст нь хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Эхний мөрдөлтөөр хохирогчийн хувцаснаас олсон үс, цусны толбо зэрэг нь Аманда Ноксынх болохыг тогтоосон боловч мөрдөн байцаалтын явцад нотлох баримтууд замхарсан билээ. Аманда Ноксыг хэлмэгдсэн гэм буруугүй охин, аймшигтай алуурчин гэж  итгэсэн олон нийт хоёр хуваагдаж, хэргийг улам ээдрээтэй болгосон билээ. Америкийн түүхэн дэх хамгийн шуугиан тарьсан дээрх хэргийн талаар бичихээр хэвлэлийн хэд хэдэн компани Аманда Нокстой гэрээ байгуулах санал тавьж байжээ. Давж заалдах шатны шүүх хурал эхлэх хүртэл Аманда Нокс дөрвөн жил шоронд хоригдсон юм. Өнгөрсөн аравдугаар сард дээрх хэргийг хэрэгсэхгүй болгоход шоронгоос суллагдсан Аманда Нокс одоо Вашингтоны Сиэтлл хотод амьдарч байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж