Еврокомиссар Тимошенкогийн хэргийг “хууль зүйн алдаа” гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Еврокомиссар Тимошенкогийн хэргийг “хууль зүйн алдаа” гэв

Европын холбооны Өргөжин тэлэх ба хөршийн асуудал хариуцсан еврокомиссар Штефан Фюле экс ерөнхий сайд Юлия Тимошенкогийн эсрэг хэрэг үүсгэхдээ Украины эрх баригчид хууль зүйн алдаа гаргасан гэв. Тимошенко “байгалийн хийн” хэргээр долоон жилийн ялыг Харьковын шоронд эдэлж байна. “Бидний үзэж байгаагаар түүний хэрэгт ямар нэгэн алдаа байна. Хүнийг улс төрийн хариуцлагын төлөө Зөвлөлтийн 1960-аад оны хуулиас үүдэлтэй Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар шийтгэсэн байх юм. Европын холбоотой урт хугацааны гэрээ байгуулах эрмэлзэлтэй орноос бид үүнийг хүлээгээгүй” гэж Фюле Euronews сувагт ярилцлага өгөхдөө хэлжээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж