Баруунтай сөргөлдсөн иранчууд ходоодоороо “төлж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.02.17-нд нийтлэгдсэн

Баруунтай сөргөлдсөн иранчууд ходоодоороо “төлж” эхлэв

Европын холбоо ба АНУ-ын Ираны эсрэг тавьсан хориг тэдэнд шинжээчдийн үзэж байгаагаас ч хүндээр тусч байна. Тэр тэгээд ч нефтьтэй огт холбоогүй ажээ. Тус оронд хүнсний бүтээгдэхүүн импортлох нь улам улмаар хүндэрч байна. Хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээс Иран маш их хамааралтай гэнэ.

Европын холбоо ба АНУ-ын зүгээс Ираны нефтийн импортод хориг тавьсны дараа шинжээчид зах зээлд Ираны нефтийн эрэлт буурах уу гэдэгт таамаглал хийж байв. Европын холбоо Ираны нефтиэс татгалзлаа гээд тэднийг хядадуудаар солих боломжтой учраас Ираны эдийн засагт онцын нөлөөгүй гэж шинжээчид санал нэгтэйгээр дүгнэлтээ гаргаж эхэлсэн юм. Гэтэл уг оронд улс төрийн ба эдийн засгийн хямралыг тараах суваг нь  гэнэтийн гэмээр хүнсний хомсдол боллоо.

Иран хүнсний дутагдалд орлоо

Ираны боомтуудад дүүрэн хүнстэй хөлөг онгоцууд зогсч байгаа ч тэдний эзэд нь бүрэн хэмжээний төлбөр хийгээгүй нөхцөлд ачааг буулгалгүй хүлээж байна. Энэ цагаар түүхий эд боловсруулах, хүнс үйлдвэрлэх, тухайлбал, цөцгий тос, маргарины үйлдвэрүүд хаагдаж байна. Мөн хүнсний дэлгүүрүүд ч үүдээ бариад эхэлжээ. Хүнсний бүтээгдэхүүний наймаачид импор­тын төлбөр хийх мөнгө Иранд дутагдана гэж айжээ. Хэдэн долоо хоногийн дотор Энэтхэгээс нийлүүлэх цагаан будаа ба улаан буудайн нийлүүлэлт зогслоо. Сингапурын бирж дээр иранчуудтай  урьдчилсан төлбөргүйгээр дал модны тосны наймааны гэрээ байгуулахаа зогсоосон байв. Европын холбоо ба АНУ-ын Ираны эсрэг тавьсан хориг  нь иранчуудын импортлогч нартай тооцоо бодох системийг  бусниулсан байна. Тэр нь тус орны эрх баригчдын зүгээс худалдааны түншүүддээ хүнсний бүтээгдэхүүнийг нефть ба алтаар худалдан авах  бартер санал болгож байна. Анхны тийм наймааны талаар өнгөрсөн пүрэв гаригт Reuters мэдээлсэн байлаа. Одоогоор наймааны хэмжээ ба нөхцлийн талаар тодорхой мэдээлэл үгүй.

Иран хүнсний нийлүүлэлтээс хэтэрхий их хамааралтай

Хүнсний бүтээгдэхүүний хомсдол ингэж үүсчээ. Улс орондоо улс төрийн ба эдийн засгийн хямрал үүснэ гэж болгоомжилсон хүмүүс ам.дол­лар худалдан авч эхэлсэн ба тэр нь сүүлийн хоёр сарын дотор риалын ханшийг 40 хувиар унагасан байлаа. Санхүүгийн хоригийн улмаас Ираны төв банкинд интервенци хийж байдлыг зөөлрүүлэх хангалттай хэмжээний доллар байсангүй. Тус улсад зах зээлийн ба албан ёсны гэсэн хоёр ханш үйлчилж эхэллээ. Төв банк нь удалгүй ханш нэмэх ажиллагааг хийх байх. Тэр нь бизнест том цохилт болно.

Мөнгөний ханшны уналт нь хүнсний бүтээгдэхүүний үнийн эрс өсөлтийг гаргаж ирэв. Тэр нь эргээд энэ хавар төлөвлөсөн парламентын сонгуулийн өмнөх улс төрийн байдлыг хурцатгах аюултай боллоо. Иранчуудын өдөрт авах илчлэгийн гуравны нэгийг импортын хүнс өгдөг. Жишээлбэл, улаан буудайн эрэлтийнхээ дөнгөж 10 хувийг импортоор хангадаг бөгөөд энэ хүнс нь иранчуудын хоолны тал хувийг бүрдүүлдэг байна. Түүний үнийн өсөлт иранчуудын амьдралд хүндхэн цохилт болно. Улаан буудай ба цагаан будааны импортын хэмжээгээр Иран дэлхийн тавд, эрдэнэ шишийн импортоор дэлхийд зургаад ордог улс юм. Хүнсний импортод Иран жилдээ олон тэрбум доллар зардаг учраас олон улсын санхүүгийн системтэй холбогдохгүйгээр түүнийг хийх боломжгүй.

Хориг Ираны валютын зах зээлийг унагалаа

Хориг ямар ч үйлчилгээтэй байснаас үл хамааран Барак Обамагийн 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нд гарын үсэг зурсан Үндэсний аюулгүй байдлын хуулийг зөрчиж байна гэдэгт Петерсоны нэрэмжит олон улсын эдийн засгийн институтын Тревор Хойзер итгэлтэй байна. Тэр баримтаар хориг хүнсний бүтээгдэхүүнд тавигдахгүй  гэнэ. Гэхдээ хориг нь зөвхөн нефть ба зарим нэг санхүүгийн ажиллагаанд тавигдсан байгаа. АНУ ба Европ тэдний авсан хориг арга хэмжээ нь Ираны хүнсний бүтээгдэхүүний импортод нөлөөлнө  гэдэг тооцоотой байсан эсэх нь тодорхойгүй.

Үүссэн учир байдлыг Энэтхэг ашиглахаар оролдон өөрийн валютыг тооцоонд хэрэглэх санал тавиад байгаа. Энэтхэгт Ираны нефтийн мэдэгдэхүйц хэсэг ирнэ, харин өөрсдийн хүнсний бүтээгдэхүүнийг тэд найдвартай худалдан авч болно хэмээн Хойзер дүгнэж байна.

Reuters агентлагаас бизнесменүүдийн дунд явуулсан судалгаа үүнийг харууллаа. Европ, Америкийн орнууд Ирантай наймаа хийж чадахгүй, бусад орнуудын компаниуд ч болгоомжилж байна. Харин энэтхэгчүүд хориг, саадыг үл тоон тэндээс бараг монополи байдлаар ашиг олох хүсэлтэй байгаа. Гэхдээ Энэтхэг дангаараа Ираны эрэлтийг хангаж чадахгүй. Тиймээс түүнд хоёр гарц байна. Энэтхэг бусад орнуудад үйлдвэрлэсэн хүнсийг тэдэнд нийлүүлнэ, эсвэл Иран бусад орнуудтай бартерийн наймаа хийнэ. 

Хойзерийн дүгнэснээр дэлхийн зах зээл эрт орой хэзээ нэгэн цагт байдалд зохицох бөгөөд нийлүүлэгч нар нь Иранд нийлүүлсний үнэдээ эрсдлийн урамшлууллыг оруулах гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж