Хан-Уул дүүргийнхэн хогоо цэвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийнхэн хогоо цэвэрлэлээ

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын залуучуудын санаачилгаар хоггүй цэвэр орчин аяныг энэ амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Ардчилсан намын 20 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээнд Хан-Уул дүүргийн 5-10 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хамруулж, нэг хороонд ойролцоогоор 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг гарч, жалган дахь хогийг ачиж зайлуулжээ.

Цэвэрлэгээнд дүүргийн иргэд өөрсдийн санаачилгаар оролцсон бөгөөд иргэд ухамсартай байж, хог хаягдлаа зориулалтын газар хаяж занших хэрэгтэй байгааг аянд оролцогсод хэлж байлаа. Цаашид хоггүй цэвэр орчинг бий болгохын төлөө иргэдийн дунд ухуулга, сурталчилгаа явуулах, мөн олон нийтийг хамарсан цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн цэвэрлгэээнд оролцож байгаа иргэдэд амны хаалт, ажлын бээлий, багаж хэрэгслийг хангалттай гаргаж өгсөн нь их хэмжээний хогийг хурдан хугацаанд цэвэрлэж чадлаа гэж аяныг зохион байгуулагчид онцолж байна.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж