“Olympus”-ын экс ерөнхийлөгчийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Olympus”-ын экс ерөнхийлөгчийг баривчлав

Японы хууль сахиулагчид камер, эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт 1.7 тэрбум ам.долларын залилан хийсэн хэрэгт долоон хүнийг баривчилжээ. Тэдний дунд “Olympus Corp”-ын Ерөнхийлөгч асан Цуёоши Кикукава, дэд ерөнхийлөгч асан Хидео Ямада болон Токио хотын дүүргийн прокурор байгаа гэнэ. Нөгөө дөрөв нь “Olympus Corp”-ын удирдлагуудын нэр холбогдсон хэргийг нуун дарагдуулсан санхүүгийн зөвлөхүүд аж. “Olympus Corp”-ын төлөөлөгч “Ийм нөхцөл байдал үүссэнд бид их харамсч байна. Дээрх хэргийн үнэн мөнийг олоход бид хууль сахиулагчид болон мөрдөгч нартай цаашид хамтарч ажиллахад бэлэн” гэж мэдэгджээ. Өнгөрсөн аравдугаар сард тус корпорацийн ерөнхийлөгч асан Майкл Вудфордыг огцрохдоо өндөр албан тушаалтнууд холбогдсон залилангийн хэргийг олон нийтэд илчилсэн аж. Японы дээд шүүхийн шүүгчээр ахлуулсан тусгай аудит тус корпорацийн удирдлагуудыг 1.7 тэрбум ам.долларын залилан хийснийг тогтоосон байна. “Olympus” корпорацийн удирдлагууд өмнө нь орлогоо нуун дарагдуулсан хэргээр шүүхийн хаалга татаж байсан аж.  Корпорацийн удирдах зөвлөлийн ирэх дөрөвдүгээр сард хувьцаа эзэмшигчдийн хурлаар бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, менежментийн шинэ бодлого хэрэгжүүлэх гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж