
Өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 20-оор нэмэгдсэн байна. Нийт 248 хүн эрүүлжигдэн, 16 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил 476-аар нэмэгдэж, баривчлагдсан хүний тоо 8-аар багасч, эрүүлжигдсэн хүн 13-аар тус тус цөөрчээ. Удахгүй болох Цагаан сарын баярын үеэр архитай холбоотой гэмт хэрэг ихсэж магадгүй хэмээн тус аймгийн цагдаагийн байгууллагаас анхааруулсан байна.