Николя Саркози сонгуульд дахин өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

Николя Саркози сонгуульд дахин өрсөлдөнө

Францын Ерөнхийлөгч Николя Саркози ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор зарлажээ. Саркози ерөнхийлөгчийн сонгуульд  нэрээ дэвшүүлнэ гэдгээ Францын TF1 сувагт ярилцлага өгөхдөө хэлсэн гэнэ. Николя Саркозийн хүчтэй өрсөлдөгч нь Социалист намын нэр дэвшигч Франсуа Олланд юм. Сонгуулийн өмнөх санал хураалтын дүнгээр Олланд сонгуульд ялах магадлал өндөр байгаа аж. Ерөнхийлөгч Николя Саркози ирэх таван жилд Францыг удирдах улс төрийн оновчтой төлөвлөгөө бий гэж ярьжээ. Саркози “Францын ард иргэд, Европчууд сүүлийн гурван жилийн хугацаанд олон хямралыг үзсэн. Тиймээс энэ хямралыг арилгах үүргийг бусдад шилжүүлэхгүйн тулд сонгуульд дахин өрсөлдөхөөр шийдсэн” гэж мэдэгджээ. Тэрбээр өнгөрсөн оны сүүлийн улиралд Францын эдийн засгийн өсөлт Европын бусад орнуудынхаас их байгааг онцолсон гэнэ. Саркози мөн Олланд өөрийг нь хэтэрхий их дайрч доромжилж байгааг шүүмжилж, өрсөлдөгчөө хүндэтгэхийг сануулсан аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж