
Телевизийн уран бүтээлчдийг өмгөөлөгч О.Баасанхүү өмгөөлж байгаа. Түүнээс хэргийн эргэн тойрон дахь асуудлаар цөөн зүйл тодрууллаа.
-Та TV-9 телевизийн “Детектив” нэвтрүүлэгтэй холбоотой хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?
-Нэвтрүүлгийн уран бүтээлчдээс гэрчийн мэдүүлэг авсан. Гэхдээ хэнийг ч сэжигтнээр татаагүй байгаа. “Детектив” нэвтрүүлэгт дурдагдсан зүйлс тодорхой баримт, эх сурвалжтай. Анхных нь эх сурвалжийг шалгах хэрэгтэй гэж бодож байна. Бидний зүгээс олон улсын сэтгүүлчдийн байгууллагад энэ асуудлаар хандсан. Бидэнд тодорхой газруудаас захидал, хариу ирүүлж байгаа.
-Сэтгүүлч Н.Биндэрьяаг хэргээ ганцаараа аваад гар гэсэн учир ажлаасаа гарсан гэх мэдээлэл байна?
-Телевизийн уран бүтээлийг багаар ажиллаж хийдэг. Хэзээ ч хэн нэгэнд хэрэг үүрүүлнэ гэж байхгүй. Ташаа мэдээлэл байна. Телевизийн зүгээс сэтгүүлч Н.Биндэрьяаг халах тушаал гаргаагүй байгаа.
С.Отгон