Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

“Молекул” Ука

“Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука өчигдөр “Чингис хаан” зочид буудалд “I’m in Love” нэртэй шинэ цомгоо танилцуулав. Том хар товч бүхий тод ягаан хүрэм, кальпитай хар өмд, торгомсог хар бээлий, ягаан туфль тэгээд ягаахан уруул түүний сонголт байлаа. Бас ягаан хавтастай тэмдэглэлийн дэвтэр, “Guess”-ын гар цүнх Укаг дэгжин оффис хатагтайн дүрд хувиргаж чаджээ. Харин хэтийдсэн гэмээр том сувдан хослол нь нүсэрдсэн санагдсан. Туузан оосортой том сувдан сондрынх нь ширхэг бүр нь ширээний теннисний бөмбөгнөөс жижигдээд шалихааргүй харагдана лээ.  Зөвхөн хүзүүний зүүлт ч бус ээмэг, бугуйвч, хос бөгж гээд үсний зүүлт нь хүртэл сувд. Химийн хичээлд молекулын бүтэц гээд өнгө, өнгийн бөмбөлөг хэлхсэн байдаг санаанд ороод Укаг “Молекул” гэж тодотгох бодол төрөв.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж