
“Маш их айдас, сэтгэлийн их шаналаан эсвэл гэнэтийн хөөр баяр зүрхний дутагдалд хүргэх эрсдэлтэй” гэж зүрхний мэс засалч Александр Лион тайлбарлав. Тэр хүний нээлтийг “дэлбэрсэн зүрхний синдром” гэж нэрлэжээ. Кардиомиопатийн стресс буюу адреналины их ялгаралт нь уг өвчний шалтгаан бөгөөд тэр нь зүрхний доод камерын ажиллагааг сааруулан бүх ачааллыг дээд камерт нь авчирдаг байна. Адреналин зүрхний ажиллагааг хурдлуулдаг гэж байсан нь өөр болж зарим тохиолдолд адренали нь зүрхний “гол насосын” ажиллагааг тасалдуулан үхэлд хүргэдэг ажээ.
Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин