Дэвид, Виктория нар охинтой болно

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Дэвид, Виктория нар охинтой болно

Хөлбөмбөгийн ертөнцийн загварын бэлгэ тэмдэг гэгддэг Английн хөлбөмбөгч Дэвид Бэкхэмийн эхнэр Виктория хөл хүндтэй болсон гэх мэдээлэл хэдийнэ цацагдсан билээ. Харин тэд охинтой болох гэж буй талаар хосуудын хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн байна. Бэкхэм өдгөө 35 настай, харин Вики 36-тай бөгөөд хосууд 1999 онд гэрлэж, өдгөө Бруклин, Ромео, Круз гэх гурван хүүгийн хамт Лос-Анжелест амьдардаг. Охинтой болохыг хүсдэг тухайгаа Виктория, Дэвид нарын хэн хэн нь нэг бус удаа ярьж байсан нь ийнхүү биеллээ олж, бяцхан гүнжтэй болох гэж буйд тэд туйлын их баяртай байгаа гэнэ. Тэдний анхны охин  долдугаар сард төрөх юм.

Хосууд ирэх сард Британийн хунтайж Уилльямын хуримын ёслолд оролцох бөгөөд буцаад Америкт очиж, анхны охиноо өлгийдөн авахдаа бэлтгэх гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж