Хүүхдийн ордонтой танилцах өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Хүүхдийн ордонтой танилцах өдөрлөг болж байна

Өнөөдөр Монголын хүүхдийн ордонтой танилцах "Найзуудаа ирээрэй" өдөрлөг болж байна.  Өдөрлөг 19:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд өдөрлөгт хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд Монголын хүүхдийн ордны дугуйлангуудтай танилцах, урлагийн дугуйлангийн сурагчдын тоглолт, загварын үзүүлбэр үзэх боломжтой ажээ. Мөн хүүхдүүдийн дунд бүжиг, шатар, зургийн уралдааныг зохион байгуулж байна. Сонирхуулахад монголын хүүхдийн ордонд хятад, япон, англи хэл, загвар зохион бүтээгч, уран зураг, гэх мэт олон дугуйлангууд хичээллэдэг юм байна. 

Ц. Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж