World Press Photo уралдааны шагналтнууд

Хуучирсан мэдээ: 2012.02.16-нд нийтлэгдсэн

World Press Photo уралдааны шагналтнууд

Хоёрдугаар сарын 10-нд  World Press Photo олон улсын уралдааны дүнг гарган шагналтнуудаа тодруулсан юм. Гэрэл зургийн сурвалжлагч нарын дунд явагддаг энэхүү нэртэй уралдааны шилдэг зургуудыг бид цувралаар хүргэж байгаа билээ.

Хятадын Сычуань мужийн Чэндо хотод газарт орсон байрныхаа нөхвөрийг шаардсан хүн өндөр хүчдэлийн шугамын утсанд авиран гарчээ. “Орчин үеийн асуудлууд” ангиллын дагнасан зургийн Хүндэт шагнал авсан зураг. Фото: Shaofeng Xu

Цагаан баавгай цахлайн өндгөөр хооллох гээд хаданд авиран гарчээ. “Байгаль” ангиллын тэргүүн шагналт дан зураг.  Фото: Jenny E. Ross/jennyross.com

Казахстаны Унгартас суурины удганы хийж буй ёслол. “Урлаг ба зугаа цэнгээн” ангиллын дагнасан зургийн гуравдугаар байрны шагнал авсан зураг. Фото: Pavel Prokopchik/prokopchik.com

“Мэдээн дэх хүмүүс” ангилалд гуравдугаар байр эзэлсэн “Тахририйн талбай дахь тулаан” цуврал зургаас. Фото: Jan Dago/dago.dk

“Байгаль” ангиллын гуравдугаарт шалгарсан  “Тоннар дахь туна загасны сүрэг”.


п

 Фото: Francesco Zizola/noorimages.com
Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж