Италийн удирдаач сая долларын шагналын эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Италийн удирдаач сая долларын шагналын эзэн боллоо

Италийн удирдаач Рикардо Мюти Шведийн домогт дуурийн дуучин Биргит Нилссоны нэрэмжит шагналын энэ оныхыг хүртэхээр болжээ. Сопрано хоолойгоороо дэлхийд гайхуулж явсан дуучны нэрэмжит шагналыг нэг сая ам.доллар дагалддаг юм. Дуучин 2005 онд 87 насандаа өөд болсон бөгөөд нас барахынхаа өмнөхөн энэ шагналыг бий болгосон байна.


Мюти одоогоор Чикагогийн симфони найрал хөгжмийн уран сайхны удирдагчаар ажиллаж байгаа. Үүний өмнө Лондонгийн Филармони болон алдарт Ла Скалагийн театрт удирдаач хийж байжээ. Хэдийгээр шагналын эзнийг одоо зарлаж байгаа авч шагналыг ирэх аравдугаар сарын 13-нд болох, Шведийн хаан, хатан оролцсон ёслолын арга хэмжээн дээр гардуулна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж