Тэргүүн хатагтай ном бичнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай ном бичнэ

Цагаан ордноос бас нэгэн зохиолч төрлөө. Тэргүүн хатагтай Мишель Обама “Кроун” хэвлэлийн компанитай гэрээ байгуулан гарын үсэг зурав. Тэрбээр Цагаан ордны цэцэрлэгийн тухай ном бичих юм. Уг номонд эрүүл зөв хооллолтын ач тусын талаар түлхүү өгүүлэх ажээ. Түүний ном ирэх оны дөрөвдүгээр сард хэвлэлтээс гарах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд олсон бүх орлогоо буяны хандивт зориулах гэнэ.


Ерөнхийлөгчийн гэр бүл Цагаан ордны хашаанд байх цэцэрлэгтээ төрөл бүрийн жисм, ногоо ургуулан түүнийгээ хоол хүнсэндээ хэрэглэдэг юм. Энэхүү ном тэргүүн хатагтайн хувьд анхных. Харин түүний нөхрийн бичсэн хоёр ч ном бэстселлэр болж байсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж