Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Хятад Европт тусална

БНХАУ Европын орнуудад өрийн хямралаа даван туулахад хөрөнгө оруулахаар шийдвэрлэсэн хэмээн Ардын Банкны дарга Жоу Сяочуань хэлсэн тухай ИТАР-ТАСС мэдээллээ. Бээжин хотын Олон улсын бизнес эдийн засгийн их сургууль дээр хэлсэн үгэндээ Жоу Сяочуань евро тогтвортой болох бөгөөд Европын Холбооны (ЕХ) улсууд өрийн хямралаа шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Энэ мэдэгдлээс өмнө ЕХ-ны Ерөнхийлөгч Херман Ван Ромпее болон Евро Комиссын тэгүүн Жозе Мануэл Баррозу нартай уулзсаны дараа Хятадын Коммунист Намын Зөвлөлийн дарга Вэнь Зябао хэлэхдээ Бээжин ЕХ-ны өрийн хямралыг шийдэх талаар туслалцаа үзүүлэхэд бэлэн гэжээ. Европын тэргүүнүүд “Хятад – Европын Холбоо” 14 дүгээр дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа юм.
Жоу Сяочуань нэмж хэлэхдээ Хятадын Ардын Банк нь Европын Төв Банктай ажил хэргийн нягт холбоотой байдаг бөгөөд бие биеэ улс төрийн олон аспект дээр дэмждэг гэлээ. Мөн Хятадын Ардын Банк Европын Төв Банкнаас хүнд хэцүү байдлыг давахаар авсан сүүлийн арга хэмжээнүүдийг сайшааж байгаа гэсэн юм.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж