Энэтхэг бүсгүй нөхрөөсөө жорлон шаарджээ

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Энэтхэг бүсгүй нөхрөөсөө жорлон шаарджээ

Энэтхэгийн Мадхья Прадеш мужийн нэгэн тосгоны шинэ бэр гэртээ жорлонтой болохыг нөхрөөсөө шаарджээ. Анита Найрри хэмээх бүсгүй өнгөрсөн оны тавдугаар сард хуримаа хийснээс ердөө хоёр хоногийн дараа бие засах газар байхгүй гээд  гэрээсээ явжээ. Хөлсний ажилчин нөхөр нь хадгалсан мөнгөө гаргаж, тосгоны иргэдээс зээл авч, жорлон барьсны дараа бүсгүй гэртээ очсон гэнэ. Харин тус мужийн төрийн бус байгууллага бүсгүйн зоригтой шийдвэрийг үнэлж, 10 мянган ам.доллараар шагнасан байна. Энэтхэгт ариун цэврийн өрөө гэж мэддэггүй хагас тэрбум хүн байдаг гэнэ. Ариун цэвэр сахих асуудал Энэтхэгийн алслагдсан тосгон, сууринд хамгийн тулгамдсан бэрхшээл бөгөөд үүнээс болж хамгийн их хохирдог нь эмэгтэйчүүд аж. Анитагийн нөхөр мөнгөгүй учраас жорлон барьж чадаагүй гэж тайлбарласан ч бүсгүй түүнээс заавал жорлон барихыг шаарджээ. Анита “Гадаа бие засах эмэгтэйчүүдэд тийм таатай зүйл биш. Тиймээс айл болгон жорлонтой болох хэрэгтэй” гэж ярьсан гэнэ. Энэтхэгийн алслагдсан мужууд айл болгон жорлонтой байх ёстой гэдэг шинэ хууль баталсан ч одоо хүртэл хэрэгжээгүй аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж