Талибанчуудын байр суурь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Талибанчуудын байр суурь тодорхойгүй байна

Афганистанаас салан тусгаарлах үзэлтэй Талибан бүлэглэл Америкийн төлөөлөгчидтэй уулзах үеэр Америктай энхийн хэлэлцээр байгуулж болох ч өөрийн улсын ерөнхийлөгч Хамид Карзайгийн Засгийн газартай хэлэлцээ хийхгүй гэдгээ өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-нд мэдэгджээ.

Америкийн зүгээс өөрсдийнх нь санал болгосон зөвлөмжийг Талибаны бүлэглэл хүлээн авбал олон жилийн туршид дайн самуунтай байгаа байдлыг хэлэлцээний түвшинд хүргэж чадна гэж үзэж байгаа аж. Харин Талибаны бүлэглэлийн төлөөлөгч Забиулай Мужахид CNN-нд хариулахдаа өмнөх мэдэгдлээ няцаасан бөгөөд Хамид Карзайгийн Засгийн газартай хэлэлцээ хийх санал хүргүүлсэн гэж хэлжээ. Энэ тухай Афганистаны Засгийн газар ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа аж.

Талибанчууд он гараад Катар улсад төлөөлөгчийн газраа байгуулах тухай ч яригдаж байсан. Энэ нь тэдний салан тусгаарлах үйл хэрэгт нь томоохон түлхэц үзүүлэх тухай дэлхий даяар шуугиж байсан юм. Сүүлийн жилүүдэд Америкийн талаас хоёр талыг нэгдүүлэхийн төлөөх байр сууринаас хандаж ирсэн билээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж