Монгол, Оросын хилийн 14 боомтыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын хилийн 14 боомтыг хаалаа

Єнгєрсєн долоо хоногоос эхлэн Орос, Монголын хилийн зарим боомтыг хааж, vйл ажиллагааг нь зогсоохоор болов. Үүнд Буриад, Тува, Байгалийн чанадын нийт 14 боомт хамрагдаж байна. ОХУ-ын талаас хийсэн шалгалтаар дээрх боомтуудад гаалийн шалгалтын тоног тєхєєрємж хангалтгvй байгаагаас гадна  1990 оноос хойш бараг ажиллаагvй гэнэ. Эдгээр боомтыг хаах талаар єнгєрсєн оны сvvлчээр Улаанбаатар хотод болсон Монгол, ОХУ-ын холбогдох байгууллагуудын уулзалтаар урьдчилан тохиролцсон аж. ОХУ-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн тєлєєлєгч хилийн боомтыг хаасан нь хоёр улсын хамтын ажиллагаа болон хилийн бvс нутгуудын эдийн засаг, нийгмийн асуудалд ямар ч нєлєє vзvvлэхгvй хэмээн мэдэгдсэн байна. Хуучин ЗХУ-ын vед энд хилийн зурвасын тор ч байхгvй, мал гаргах зориулалттай байсан бол сvvлийн vед тор татсан гэнэ. Одоо Кызыл Хая – Бөхмөрөнгийн боомт улирлын чанартай ажиллана гэж  Тувагийн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгджээ.
Хаагдсан хилийн боомтууд

Алтан – Аганцын гол,
Тайрисин- Аршан – Баянзүрх,
Санага – Хэгти,
Уш-Бельдир – Шишхид-гол,
Боций – Хонгор-овоо,
Наушки – Цагаан-Арал,
Киран – Хутас-Өндөр,
Цаган- Челутай- Хүдэр,
Новый Дурулгуй- Ямалхын гол,
Хандагайт – Тэли,
Торгалыг – Тэли,
Сарыг -Холь- Давст,
Сарыг Холь- Тэс.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж