“Нисванис” төрсөн өдрөө тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Нисванис” төрсөн өдрөө тэмдэглэнэ

“Нисванис” хамтлаг энэ жил 15 нас хүрч байгаа билээ. Хамтлагийн 15 жилийн ойн хүрээнд “Nis Nis Fest 2011” тоглолтоо ирэх сарын 9-нд “UB Palace”-ийн Royal Hall-д  хийх гэж байна. Тоглолтод “Аясын салхи”, “Алтан Ураг”, “Булсара”, “Metronome”, “Prophets”, “Моханик”, “Vatame…” зэрэг хамтлагууд өөрсдийн болон шинээр “Нисванис” хамтлагийн уран бүтээлээс дуулах аж. Мэдээж энэ үдшийн гол эзэд болох “Нисванис” хамтлагийнхан өөрсдийн шилдэг хит болон шинэ уран бүтээлээсээ тоглоно.  “Нисванис” хамтлагийн төрсөн өдрийн тоглолтод нэвтрэх тасалбарын үнэ 10000 төгрөг бөгөөд энэ сарын 28-наас эхлэн “Hi-Fi Mega Store”-оор худалдаалагдах гэнэ.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж