Чавесийн эсрэг нэр дэвшигч тодров

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Чавесийн эсрэг нэр дэвшигч тодров

Венесуэлад арванхоёрдугаар 12-ны өдөр тус орны түүхэнд анх удаагаа сөрөг хүчний праймериз явагдаж өнгөрлөө. Сөрөг хүчний эвслээс ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Миранда мужийн захирагч Энрике Каприлес (Henrique Capriles) тодрон 62 хувийн санал аван ялжээ. Түүний ойрын өрсөлдөгч Пабло Перес (Pablo Perez) 30 хувийн санал авлаа.

Праймеризийн санал хураалтад ойролцоогоор гурван сая хүн оролцжээ. Сөрөг хүчнийхэн энэ тоог сайны тэмдэг хэмээн хүлээн авсан бол Чавесийн талынхан 18 сая сонгогчид санал өгөх ёстой гэвэл энэ нь харьцуулахад даруухан үзүүлэлт гэсэн байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж