
Байгаль эх, хүн хоёрын уялдаа холбоог биеэр мэдрүүлэх нь “Rostaing Mongolian Trophy-2012” тэмцээний гол зорилго. “Спорт-байгаль, аялал жуулчлал” гэсэн нэрийн дор өрнөх олон улсын адал явдалт буухиа тэмцээн нь оролцогчдоос авхаалж самбаа, оюун ухаан, туршлага, эрч хүч, бүхий л чадварыг шаардах төдийгүй гаднаас тусламж авах, хөдөлгүүрт хэрэгсэл ашиглахыг хориглодог юм байна. Баг бүр дөрвөн гишүүнтэй оролцох бөгөөд эхний өдөр морь унах, дараагийн өдөр тэмээ унах, гурав дахь өдөр явган аялал, бартаат замын дугуйн уралдаан, сүүлийн өдөр завины уралдааны төрөлд хүчээ сорих болно. Тэмцээн таван өдрийн туршид үргэлжлэх юм байна.
С.Цэлмэг