World Press Photo уралдааны шагналтнууд

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

World Press Photo уралдааны шагналтнууд

Хоёрдугаар сарын 10-нд  World Press Photo олон улсын уралдааны дүнг гарган шагналтнуудаа тодруулсан юм. Гэрэл зургийн сурвалжлагч нарын дунд зохиогддог дэлхийн хамгийн нэр хүндтэй World Press Photo уралдааны шагналтнаар 24 орны 57  гэрэл зурагчин шалгарсан байна. Дэлхийн гэрэл зургийн сурвалжлагчдын World Press Photo Awards уралдааныг World Press Photo Foundation сан зохион байгуулдаг. Арилжааны бус World Press Photo байгууллага нь Нидерландын жононгийн ивээл дор 1955 оноос хойш ажиллаж байна. Бид шагналтнуудын зургаас үргэлжлүүлэн танилцуулж байна.

Ерөнхийлөгч Али Абдулла Салехийг эсэргүүцсэн жагсаалын үеэр сүмд шархадсан хамаатнаа арчилж байгаа эмэгтэйн зургийг Испанийн гэрэл зурагчин Самуэль Арента авсан бөгөөд тэр нь “Мэдээн дэх хүмүүс” ангилалд тэргүүн байрын шагналыг  хүртжээ. Фото: Samuel Aranda/samuelaranda.net

”Орчин үеийн асуудлууд”ангилалд хоёрдугаар байр эзэлсэн “Иран дахь дүүжлэн цаазлалт” цувралын зураг. Фото: Ebrahim Noroozi

“Орчин үеийн асуудлууд”ангилалд “Сүйт бүсгүй болсон охид” цуврал зураг тэргүүн байранд шалгарчээ. Фото: Stephanie Sinclair/stephaniesinclair.com

Украин биеэ үнэлэгч ба хар тамхичин Мария. ”Орчин үеийн асуудлууд”ангиллын дагнасан зургийн тэргүүн байр. Фото: Brent Stirton/brentstirton.com

“Өдөр тутмын амьдрал” ангилалын дагнасан зургийн нэгдүгээр  байр эзэлсэн “Хойд Солонгос” гэдэг зураг. Фото: Damir Sagolj

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж