336 сая ам.доллар хожсон азтанг хайж байна

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

336 сая ам.доллар хожсон азтанг хайж байна

АНУ-ын томоохон сугалаануудын нэг Power Ball сугалааны азтан 336,4 сая ам.долларын хонжвор хожсон тухай ИТАР-ТАСС мэдээлэв.

Харин сугалааг хожсон азтан одоогоор гарч ирээгүй байгаа бөгөөд сугалааг зохион байгуулагчид их мөнгө хожсон азтанг хайж байна. Зөвхөн тэр сугалааг Ньюпорт хотын Stop and Shop дэлгүүрээс 9 ам.доллараар худалдан авсан нь тодорхой байгаа юм.

Сугалааны дүрмээр азтан нэг жилийн дотор сугалаагаа авчирч, хонжвороо авах эрхтэй аж. Харин 336,4 сая ам.долларын сугалааны хонжвороос бүх татвар хасагдаад 210 сая ам.долларыг азтан авах гэнэ. Power Ball сугалааны зохион байгуулагчид хэлэхдээ энэ нь Power Ball сугалааны түүхэн дэх хамгийн их хонжвор бөгөөд хожсон азтан удахгүй ирнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Н. Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж