О.Содбилэг сонгуулийн салхи сэвэлзүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

О.Содбилэг сонгуулийн салхи сэвэлзүүлэв

УИХ-ын 2012 оны сонгуулийн бэлтгэл хэдийнэ эхэлжээ. Бүр сонгуульд ажиллуулах хүмүүсээ бэлтгээд эхэлсэн хүн ч байна. Сонгуулийн гарааны салхийг Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг хагалжээ. Тэрбээр ирэх сонгуулиар Завханд нэр дэвших нь бараг тодорхой болсон гэнэ. Тиймээс Завхан аймгийн бүх сумын МАН-ын дарга нарыг Бээжинд аялуулж зугаалуулахаар болж урилга хүргүүлжээ.

Сонгууль дөхөөд ирэхээр Бээжин хотод тэр энэ даргын урилгаар гэсэн жуулчид олширдгийн эхлэл ийнхүү тавигдаж байна. Харин Завханы зарим иргэн үүнийг сонсоод нөхөр, эхнэр, хүү гээд үе улиран УИХ-д сонгогдож, зарим тойргийг ор залгасан хаанчлал мэтээр эзэмших гэдэг нь зүй ёсны асуудал мөн үү хэмээн дургүйцэх аяс ч гаргасан гэнэ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж