
Харин Сангийн сайд Д.Хаянхярваа энэ оны нэгдүгээр улирал гэхэд манай талаас хамааралтай бүх асуудлыг, өөрөөр хэлбэл энэ оны гуравдугаар сард багтаан Монголын Засгийн газраас хамаарах асуудлыг бүгдийг шийдэх болно гэдгээ илэрхийлжээ. Дотоод, гадаадын зах зээлд бонд гаргах нөхцлөө бүрдүүлж, үүний үндсэн дээр ирэх дөрөвдүгээр сараас эхлэн эхний ээлжинд зам, барилга, авто зам, төмөр зам зэрэг томоохон объектуудыг санхүүжүүлж эхлэх ёстой гэсэн чиглэлийг Сангийн сайд Хөгжлийн банкныхантай уулзах үеэрээ тэдэнд үүрэг болгосон байна.
О.Билэгт